• MNS ISO/IEC 17020:2013 стандартын дагуу итгэмжлэгдсэн байгууллага

  • Хариуцлагатай бүтээн байгуулалтыг хамтдаа

Даралтат савны гагнуурын оёдолд шингэн нэвчүүлэх аргаар чанарын хяналт хийж байна.

Шатахуун нөөцлүүрийн саванд хэт авианы шалгалт хийж байна.

Шугам хоолойн гагнуурын оёдолд гадна үзлэгийн аргаар чанарын хяналт хийж байна.

Үйл ажиллагааны чиглэл

  • Уул уурхай

    Монгол Улсын хөгжлийн стратегийн салбар болох уул уурхайн салбарт чанар, аюулгүй ажиллагааг шат дамжлага бүрт хангаж ажиллах нь тэргүүн зорилт болдог билээ. Бид энэхүү чиглэлд үйл эвдэх сорил, хэт авиан сорил, гангийн хатуулгийн сорил авах, тоо мэдээллээр хангах чиглэлд амжилттай ажиллаж байна.

  • Барилга, дэд бүтэц

    Барилгын тулгуур хийц, ган хийц болон бетон хана, багана, гагнуурын үл эвдэх сорил, бат бөх байдлыг хэмжих, нарийвчилсан тоо мэдээллээр инженер, чанар, аюулгүй ажиллагааны багийг ханган ажиллаж байна.

  • Үйлдвэрлэл

    Хүнд, хөнгөн үйлдвэрийн бүтээц, ган болон бетон хийц, бүтээгдэхүүнд анхан шатны сорил хийж, тэдгээрийн хатуулаг, бат бөх байдалд хамгийн сүүлийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан сорил хийх чиглэлд манай хамт олон биеэ даасан төслийн баг бүрдүүлсэн.

  • Төмөр зам

    Төмөр замын гулдмайн усын нэвчилт, гагнуурын чанар, ган болон бетон холбоосын бат бөх байдлыг чанар өндөр түвшинд хэмжих нь аюулгүй ажиллагааг хангаж, урт хугацаанд тасралтгүй ашиглах нөхцлийг бүрдүүлж байдаг.