ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Бид үйл ажиллагаандаа ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн.
Байгуулллагын бизнесийн ёс зүйн дүрэм
Бидний түүх
Манай компани 2015 онд үл эвдэх сорилтын аргаар чанарын хяналт, баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээ, багаж тоног төхөөрөмжийн худалдаа гэсэн чиглэлүүдээр анх үүсгэн байгуулагдаж өнөөдөрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Бид барилга, уул уурхай, авто зам, хүнд үйлдвэр, төмөр замын салбарт олон улсын стандартыг хангасан багаж тоног төхөөрөмжийг ашиглан чанарын хяналт, баталгаажуулалтыг хийж Монгол улсын дэд бүтцийн салбарын найдвартай үйл ажиллагаанд бодитой хувь нэмрийг оруулан ажиллаж байна.
Бидний үнэт зүйлс
Чанар, стандартын баталгаа
Найрсаг харилцаа, мэргэжлийн ёс зүй
Сүүлийн дэвшилтэт технологи
Хамт олны хувь хүний болон мэргэжлийн өсөлт хөгжил
Аюулгүй ажиллагаа, хүрээлэн буй орчин
Бид мэргэжлийн ёс зүй, хараат бус байдал, үүрэг хариуцлагыг баримтлан ажиллахын зэрэгцээ ажилтан ажиллагсдынхаа хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг ямагт анхааран ажилладаг.





